“ӨМГӨӨЛӨГЧИЙН ЦОМ-2025” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

A- A A+
“ӨМГӨӨЛӨГЧИЙН ЦОМ-2025” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ой, “Өмгөөлөгчдийн мэргэшлийн баяр”-ын өдрийг тохиолдуулан хуулийн төв байгууллагуудын дунд зохион байгуулсан “Өмгөөлөгчийн цом-2025” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хяналтын прокурор Т.Мөнхжаргал ахлагчтай Улсын ерөнхий прокурорын газрын баг амжилттай оролцож, гуравдугаар байр эзэллээ.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд тэмцээнд оролцож, амжилт гаргасан баг, тамирчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэж дурсгалын зүйл гардууллаа.